Сурагчийн
ширээний араас дөнгөж холдон, сурагч ахуй нас, үерхэж дассан багын андууд, ачит
багш нарын дүр төрх, дуу хоолой, уяханаар жингэнэх хонхны дуу чихнээс салаагүй
нэгэн өдөр байлаа. Шинэхэн оюутан би аав, ээж, ах, дүү, төрсөн нутгаа санана
гэдэг жигтэйхэн. Тэр тусмаа энгэрт нь наалдан эрхэлдэг ээжийн минь сайхан үнэр,
гарын хоолных нь амт юу юунаас түрүүнд санагдана
.
Хичээл тараад
байрандаа ирж байтал гар утас дуугарч нутгийн нэг эгч “гэрээс чинь эргэлт
ирсэн, ирээд аваарай” гэх нь тэр. Би ч найз охинтойгоо “салхины хурдаар” очлоо.
Энэ гэрт би “гайхалтай танилтай”гаа танилцсан юм.
Дун цагаан
зүстэй, дэлдэн чихтэй, чихний үзүүр нь хар, том бор нүдтэй, сүүлний үзүүр нь
хар, өхөөрдмөөр хөөрхөн амьтан гал тогооны өрөөнөөс амандаа луувангийн
хэлтэрхий “бувар, бувар” хэмэлсээр бүлтэс бүлтэсхийн гарч ирээд өрөө дамжин
хэсүүчлэнэ.
Нутгийн эгч
маань:
-Нэр нь “бүлтэсхэн” 2 настай сүү лууванд дуртай. Чанга
дуу чимээнд айж нуугддаг, намуухан хөгжмийн аянд уярч найрсдаг хэмээн
танилцуулав.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр.... 12р сарын 31. Он
солигдох мөч ойртлоо. Би найз охинтойгоо нутгийн эгч, шинэ танил бүлтэсхэний
дуртай лууван авлаа.
....Гэтэл бүлтэсхэн бидний лууванг дөнгөж үнэрлээд, тэр ч
бүү хэл хошуугаараа түлхэж, том бор нүдээ эргэлдүүлэн, дэлдэн чихээ дахин дахин
солбих нь бидний бэлгийг таашаахгүй байгаа бололтой.
Бид нутгийн эгчээс лавлавал бид хоёрын авч ирсэн лууван
“хятад сорт”ын лууван байжээ.
Айдаа амьтны балчир үр хүртэл өөрийн юмаа үнэрээр нь,
чанараар нь танидаг байжээ. Ай миний
“Гайхалтай танил”.
No comments:
Post a Comment