Friday, May 9, 2014

Цагт хавчигдахуй


Цаг хугацаа амсхий нь гэж үгүй
Цагийн эргэлт бүхнийг үдэж угтана.
Хүмүүн заяа хэлхээн дунд ирж буцна.
Хүн бид цагийг амсахын зуур хөдлөнө

гэсэн 4н мөрт энэхүү сэдвийн талаар бодох зуур төрлөө. Цагийн зүү амьдралыг хэмжих хэмжүүр адил өдөр хоногтой уралдан эргэж зогсоно гэж үгүй. Би цаг хугацааны тухай ургуулан бодож суухдаа цаг хугацааны үнэ цэнийг биширч цаг хугацаа биднийг хэзээ ч хүлээхгүй гэдгийг мэдрэн цаг хугацаатай уралдан амьдарна. Монголчууд бид цаг хугацааг алт хэмээн үнэлдэг мөртлөө цаг мөрдөж, баримталж чадахгүй нь харамсалтай.
     Заримдаа юмыг хийх гэж байгаад дараа хийе маргааш хийе гэж орхидог тэгээд цаг нь тулахаар ажил нь бүтэхгүй бачимдаж, хавчигдах үе ч гардаг. Манай монголчуудтай харьцуулан үзэхэд гадаадын иргэд цагийг маш сайн баримталж байдаг учир амьдрал нь сайжран, хөгжин дэвшиж байдаг. Хөгжил дэвшлийн эрэн хорин нэгдүгээр зуунд монгол хүмүүс бид цагт хавчигдан үлгэн салган амьдралгүй цаг хугацааг чанд баримталан, хэвтэж амьдрах бус хийж бүтээхийн төлөө урагшаа тэмүүлэн “ цагийн юм цагтаа сайхан, цаа буга ууландаа сайхан” гэдэг зүйр үгийг санан эрт босож, орой унтаж ирээдүйдээ тэмүүлэлтэй хандаж байх нь чухал юм. Иймээс хүмүүс та бид цагт хавчигдахгүйн тулд дараах хэдэн зарчмыг баримтлах нь зүйтэй.
Үүнд:
1. Эрт босч эрүүл чийрэг байх
2. Хувийн болон албаны ажилдаа цагийг зөв баримтлах
3. Хүнлэг, энэрэнгүй зан чанарыг өөрийн болгох
4. Үргэлж өөрийгөө хөгжүүлэн хянаж байх

5. Үнэ цэнийг бус чанар болон цаг хугацааг баримтлах зэрэг энгийн зарчмуудыг баримтлавал цагт хавчигдахгүй амьдрах боломж бий болно. 

No comments:

Post a Comment